Скрининг асуумж · Сүүлийн 30 хоног

К10 сэтгэл зүйн байдлын асуумж

Доорх 10 асуултыг нэг нэгээр нь бөглөнө. Асуулт бүрд танд хамгийн ойр хариултыг сонгоход дараагийн асуулт руу шилжинэ.

Хариулт зөвхөн таны хөтчийн санах ойд үлдэж, серверт хадгалагдахгүй, илгээгдэхгүй.

Асуулт 1 / 10

Бөглөсөн 0 / 10

1 / 10
Сүүлийн 30 хоногт танд ямар ч шалтаангүйгээр ядарсан мэт санагдах тохиолдол хэр их гардаг вэ?

Хариулт сонгоход дараагийн асуулт руу шилжинэ. 1–5 товчоор ч хариулж болно.

Асуулт
10
Хариултын сонголт
Огт үгүй — Үргэлж
Нийт оноо
10 – 50

Үр дүнг хэрхэн ойлгох вэ?

Оноо нь дөрвөн түвшнээр харагдана: 10–19 — сэтгэл зүйн байдал тогтвортой; 20–24 — хөнгөн түвшний сэтгэл зүйн хямралтай; 25–29 — дундаж түвшний сэтгэл зүйн хямралтай; 30–50 — хүнд түвшний сэтгэл зүйн хямралтай.

Энэ нь онош биш. К10 нь эрүүл мэндийн скрининг хэрэгсэл бөгөөд мэргэжлийн үнэлгээ, эмнэлгийн дүгнэлт, эмчилгээний зөвлөмжийг орлохгүй. Бүрэн тестийг төв дээр мэргэжилтэн хүргэж, үр дүнг бичгэн дүгнэлтээр өгнө.

Хувийн мэдээлэл — нэр, нас, хүйс, холбоо барих хаяг — асуухгүй, хадгалахгүй. Хариултаа төвтэй хуваалцахыг хүсвэл өөрөө утсаар эсвэл и-мэйлээр холбогдоно уу.

Яг одоо тусламж хэрэгтэй бол

Хэрэв та эсвэл ойр байгаа хүн тань яг одоо аюулд байвал тухайн газрын яаралтай тусламжтай шууд холбогдож, итгэдэг хүнээсээ тусламж хүсээрэй.

СЭМҮТ-ийн мэдээллийн утас: 1800-2000. Албан ёсны хуудсанд энэ дугаарыг мэдээллийн утас гэж тэмдэглэсэн бөгөөд ажиллах цаг баталгаажаагүй. Яаралтай тусламжийн мэдээлэл